“Чакра” (хүрд) гэдэг нь санскрит гаралтай бөгөөд “эргэлдэх дугуй” гэсэн утгатай үг юм. Хүрдний тухай ярих нь хялбар хэрэг биш. Орчин үеийн эрдэмтэд гүн ухаантнууд түүнийг бодит биеэс олж хардаггүй агаад анатомийн шинжлэх ухаан нарийн биеийг авч хэлэлцдэггүй. Дорнын орнуудад хүрдийн тухай мянган жилийн тэртээгээс мэдэх болсон бол өрнөдийн эрдэмтэд саяхан болтол үгүйсгэсээр ирлээ.
Хүн бүрт үндсэн энергийн төв буюу 7 хүрд буюу чакра байна.Чакра- дугуй гэсэн санскрит гаралтай үг. Хүрд гэдэг нь юүлүүр хэлбэрийн энергийн онцгой төв бөгөөд эфир биед байрлаж, эфир биеийг махан буюу физик биетэй холбож байдаг. Эфир биеийг хийморийн бие гэдэг бөгөөд хийморь сүлд доройтлоо гэдэг нь эфир биеийн сулралыг хэлж байдаг байна.
Хүрд буюу хүчний төвүүд нь энерги нэгээс нөгөөд шилжих холбооны төвүүд болдог. Далдыг харагч хүн бөгөөс хүрд нь гадаргуугын дээрхи бяцхан таваг мэт товгор юм уу, эсвэл хуй салхи мэт үзэгдэх энергийн хоёрлосон туяаг харж болно. Хэрэв хүрд сул хөгжсөн бол сул гэрэлтэй жижиг дугуй, хэрэв идэвхитэй бол асаасан гэрэлт хуй салхи мэт, харин бүр идэвхитэй бол наран мэт үзэгдэх ажгуу.
Амьдрал-энерги, Харин хүрд ертөнцийн энергийг хүлээн авагч ба дамжуулагч өвөрмөц хоолой гэж үзэж болно. Тэрээр биднийг өөртэй нь холбож байдаг энергийн эргүүлэг, биоэнергийн хуй буюу тодорхой хэлбэлзлийн түвшинд үүсэх энергийн эргэлт юм. Хүрд нь цахилгаан туйлуудын дунд цахилгааныг дамжуулах цахилгаан утас шиг биеийн янз бүрийн хэсэгт энергийг дамжуулдаг гэж үзнэ. Дээрхи байдал нь ургамлын фотосинтезийн процесстой адил. Нарны энерги ургамлаар дамжин орж түүнд амьдрал бэлэглэх ба улмаар үнднс рүү нь очиж газрын шимийг хүртэхэд тусална. Дараа нь дахин ургамлаар дамжин дээшилж, түүний гоо үзэмж цэцэгсийг дэлбээлүүлэн, эх дэлхийдээ гадагшлуулна.
Хүний нурууны дагууд байрлах 7 үндсэн хүрд нь ертөнцийн энергиэс (Доод 3 хүрд нь газраас дээд 3 хүрд нь сансраас энерги авдаг. ) шингээн авч, биеийн энергийн суваг, мериданаар дамжуулан, тунгалагийн тогтолцоо, мэдрэлийн зангилаа, дотор эрхтэн, жижиг эсэд хүртэл тараах энергийн хуй салхитай адил юм.
Хүрд энергийг ашиглах аргыг тодорхойлно. Тэрээр таны амьдарлын энергийн зай (батерей) болж түүнийг хүлээн авах, хуримтлуулах, тараах байдлаар ажилладагтай холбоотойгоор ертөнцийн энерги биед хэр чөлөөтэй орж, гарч буйгаас хүний эрүүл мэнд, сайн сайхан шалтгаалдаг. Хүрд бүр нь бие махбодиын физиологийн систем, эд эрхтэн, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой байх аж.
Хүнд 7 үндсэн, 108 нэмэгдэл хүрд байдаг.
🩸 1. Суурийн хүрд (Muladhara)
- Байрлал: Нурууны доод хэсэг, ууц орчим
- Өнгө: Улаан
Хариуцах эрхтэн: Нуруу нугас, төв мэдрэлийн систем, хөл, ялгаруулах эрхтэн, давсаг, бөөр, шулуун гэдэс зэрэг болно.
Энэ хүрд нээлттэй бол: өөртөө маш их итгэлтэй, амьдарлын төлөө тэмцдэг, амьдралд их хайртай, маш их эрх чөлөөтэй, би энэ дэлхий дээр эмьдарч байна гэдгээрэ бахархалтай байж чаддаг нэгэн байдаг.
Энэ хүрд хаалттай бол: Сэтгэл нь хямардаг, сул дорой, өөртөө итгэлгүй, маш их шаналдаг, байнгын сэтгэл хямардаг нэгэн байна. Мөн жин нэмнэ, хөл хавагнана, амьдрал нь ганхаж болзошгүй, хүнд уруу татагдах, муу хүмүүстэй нийлэх шинжтэй болно.
Энэ хүрдний энерги илүүдвэл: Биеэ тоосон, харамч, өөрийгөө хэт өндөрт тавьдаг.
🧡 2. Сакрал хүрд (Svadhisthana)
- Байрлал: Хүйсний доогуур, аарцаг орчим
- Өнгө: Улбар шар
Хариуцах эрхтэн: Бага таазны эрхтэнүүд, 12 нугалаа гэдэс, дэлүү, ялгаруулах эрхтэн, шээс бэлгийн замын эрхтэн, өндгөвч, сав, умай, түрүү булчирхай, төмсөг, сексийн харьцаа зэрэг болно.
Энэ хүрд нээлттэй бол: Секс, эр эмийн харьцаа, хүнтэй харилцах харилцаа, амьдарлын таатай сайхан уур амьсгалыг мэдэрдэг, нөхөн үржихүйн төв, уран бүтээлийн идэвхижилт, гэр бүлийн харилцааг голчлон харуулдаг.
Энэ хүрд хаалттай бол: Өөрийн хүүхэд насны мэдээллээ санадаггүй, харгис шинж чанартай, үзэн ядалт ихтэй, оюун санаанд муугаар нөлөөлнө. Мөн хүмүүстэй илэн далангүй харьцахгүй бүрэг нуугдмал, бага таазны цусан хангамж муу, сексийн ач холбогдол мэдэхгүй, хөгшрөлт хурдан явагддаг, сексээс зугатах шинж төлөв илэрдэг.
💛 3. Нарны судлын хүрд (Manipura)
- Байрлал: Хэвлийн дунд хэсэг, хүйсний дээр
- Өнгө: Шар
Хариуцах эрхтэн: Хоол боловсруулах эрхтэнүүд, элэг, ходоод, цөс аюулхай гэх мэт хамаарна.
Энэ хүрд нээлттэй бол: Бие махбодийн энергийн төв материаллаг байдлыг хариуцдаг бөгөөд эд баяглаг мөнгөний хэмжээг хянадаг. Хэдийн чинээ хөгжинө төдийн чинээ удирдах , засаглах, эрхэндээ оруулах чанар их байдаг. Мөн өөрийн билэг авъяас оюун ухаан нээгдэнэ. Амьдралдаа их зорилго тавьдаг маш оюунлаг хүрд.
Энэ хүрд хаалттай бол: Мэдрэмжгүй, өөрийн зорилгоо ухамсарладаггүй, бусдаас тусгаарлагдмал, аймхай, шийдвэр гаргаж чададгүй.
💚 4. Зүрхний хүрд (Anahata)
- Байрлал: Цээжний голд, зүрхний хэсэгт
- Өнгө: Ногоон
Хариуцах эрхтэн: Зүрх судас, уушиг, амьсгалын замын эрхтэнүүд, мөгөөрсөн хоолойг хариуцана. өөрөөр хэлбэл цээжний хөндийн эрхтэн, хайр дурлалыг хариуцана.
Энэ хүрд нээлттэй бол: Хүний сэтгэлийн энергийн төв. Хэдийн чинээ сайхан нээлттэй байна төдий чинээ хайраар бялхаж, уран бүтээлийн потенциал нээгдэж зөн билэг баян байна.
Энэ хүрд хаалттай бол: Хайр дурлалд өөрийгөө бүрэн өгч чаддаггүй, хайрандаа алдана, азгүйдэлд автана, их бачимдсан байдалтай байна.
💙 5. Хоолойн хүрд (Vishuddha)
- Байрлал: Хоолойн хэсэг
- Өнгө: Цайвар цэнхэр
Хариуцах эрхтэн: Хооллойн хавьд байгаа бүх эрхтэн, бамбай булчирхай, халаагч суваг, дархлаа хариуцна. Өөрөөр хэлбэл ажил төрөл нийгэмд эзлэх байр суурийг хаиуцана.
Энэ хүрд нээлттэй бол: Өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлч харилцаа, хэл яриа, хувийн зан чанар дүгнэн бодох болон эмоцын байдлыг харуулна. Өөрөөр хэлбэл ажлын карьерыг, хүүхэд бол сурлагыг хариуцаж нийгэмд эзлэх байр суурийг хариуцана.
Энэ хүрд хаалттай бол: Цус багадалт, астам, толгой эргэх, архаг ядаргаа, хүнийг сул худлаа ярьдаг болгодог төдийгүй шилэн хүзүү хөших, хүзүүний урд хэсэг бүхэлдээ эвгүйтэж ангина, бамбай өвчтэй болно. Насанд хүрсэн хүн нийгэмд эзлэх байр суурьгүй болж хүүхэд сурлагандаа мууд
💜 6. Гурав дахь нүдний хүрд (Ajna)
- Байрлал: Хөмсөгний хооронд
- Өнгө: Индиго (хөх ягаан)
Хариуцах эрхтэн: Чих, хамар, зүүн нүд, тархины доод хэсэг, толгойн хэсэг
Энэ хүрд нээлттэй бол: Оюун ухаан, сэтгэн бодох ой санамж, амьдралд зөв шийдвэр гаргах, эргэцүүлэх гаднах үйл явцыг хурдтайгаар хүлээж авах, мэдрэмж, зөн совин, гурван хэмжээст хараа зэргийг хариуцана.
Энэ хүрд хаалттай бол: аймхай, ичимхий, өөрийгөө буруутгасан байдалтай, янз бүрийн сэтгэл зүйн өвчинд нэрвэгдэмхий, амьдралд сонирхолгүй болох, шийдвэр гаргаж чадахгүй, мартамхай буруу шийдвэр гаргадаг байна.
🤍 7. Титмийн хүрд (Sahasrara)
- Байрлал: Толгойн орой
- Өнгө: Цагаан буюу ягаан
Хариуцах эрхтэн: Толгойн орой, дагз, зулай, баруун нүд, чих бөгөөд сансартай харьцах сүнстэй холбоотой.
Энэ хүрд нээлттэй бол: Өөрийн оюунлаг, бурханлаг, байдлыг харуулдаг ба сансраас энерги авдаг. Сансар бурхантай холбоотой өөртөө маш их итгэлтэй сансраас авах эрч хүч ихтэй, саадыг давах эрч хүч ихтэй.
Энэ хүрд хаалттай бол: Ой санамж муудна, мартамхай болно, үл итгэгч, нийгмийн байдлыг хүлээж авахдаа муу, толгой өвдөмхий, чих шуугидаг, даралт ихэснэ, нүдний хараа өөрчлөгдөнө, өөртөө итгэлгүй ганцаардмал, сэтгэлийн тэнхээгүй болно.
Хувь тавилангийн зураач
“Хувь тавилан надаас зөвхөн нэг зүйлийг л хүлээдэг — үйлдэл.”











