“Эрүүл биеэ бүтээе-90” хөтөлбөрийн товч танилцуулга

Модуль №1

СЭТГЭЛ БИЕЭ СЭРГЭЭЕ

“САНАМСАРГҮЙ ЯВДЛУУДАД ХҮЛЦЭН ТЭВЧИЖ АМЬДРАХ БИШ, САНААТАЙГААР АМЬДРАЛАА ЗОХИО”

“МЭРГЭН ҮГСИЙН ЧУУЛГАН”

Таны энэ амьдралд юу тохиолдож, юу сурч мэдэж, ямар зүйл идэж ууж байгаа, хаана амьдарч, хэнтэй хамт байж, хэний хэд дэхь хүүхэд болж төрсөн, юунд харамсаж, юуны төлөө тэмүүлж явсаныг таниас өөр сайн мэдэх хүн байхгүй.

Ирээдүйд хэрхэн аж төрж, ямархуу бие хаатай, эрүүл мэндтэй байхыг таниас өөр хэн ч мэдэх боломжгүй. Өнгөрсөн зүйлд харамсаж, хэн нэгэнд гомдож, сэтгэлийн шархтай ирээдүйг бүтээхийг хүсэх хүн нэг ч байхгүй.

Энэ модуль танд өөрийг тань таниулах, өөрийгөө оношлох, таны биед юу зохимжтой үгүйг мэдэх, хаана юу болж, болохгүй байгаа сэтгэлийн шалтгаанаа илрүүлэхэд тусална.

Модуль №2

БОДОЛ БИЕЭ ШИНЭЧЛЬЕ

“ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЦОРЫН ГАНЦ ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ ХҮНИЙ ОЮУН УХААН. СУРГААД ӨГВӨЛ ЯМАР Ч ИХ БАЯЛАГИЙГ БҮТЭЭЖ ЧАДНА”

РОБЕРТ Т КИЁОСАКИ

Хүмүүс бид бодлоор амьдардаг юм шиг санагддаг. Хэдхээн хормын дотор таны бодолд юу орж ирээд гарах нь бүгд бидний одоодоо амьдарч чадахгүй байгааг илэрхийлдэг тул энэ нь бодлон бие хордуулах хүчтэй хор.

Энэ модуль таны амьдралыг шинээр харах, оюун бодлоо шинэчлэх, харах өнцгөө өөрчлөхөд мэргэжилтэнүүдийн мэдээлэл болон тархинд болдог, өрнөдөг нарийн механизмыг мэдэж өөрийн эд эрхтэнд дурлахад туслах модуль.

Бидний танд зориулж сонгосон дасгал ажил, хичээлүүдийг хийж оюун бодлоо шинэчлэх замаар гайхалтай ертөнцийг таны дотор бий болгох болно.

Модуль №3

МАХАН БИЕЭ ЦЭВЭРЛЬЕ

“ӨӨРИЙН ИРЭЭДҮЙ ХУВЬ ЗАЯАГ ӨНӨӨДӨР БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БУЙ ХҮНЭЭС ИЛҮҮ ХҮЧИРХЭГ ЗҮЙЛ ХАА Ч ҮГҮЙ”

JIM STOVALL

Яагаад бие өвдөөд байгаа юм бол гэж хүмүүс асуудаг үүний шалтгаан нь зүгээр л БОХИРДОЛ. Гэртээ хог цуглараад цэвэрлэхгүй байхаар өмхийрдэг. Хүний бие яг үүнтэй адил. Хог хүний биед цуглараад эмгэг болж хувирсаныг анзаардаггүй.

Уг чанартаа хүний бие организм өөрөө өөрийгөө цэвэрлэх механизмтай, гэвч бидний буруу үйлдэл дадалаас бохирдолоо гаргаж, цэвэрлэх ажиллагаанд асуудал үүсээд бохирддог.

Энэ модуль дээр та махан биедээ цугларсан хог бохирдол, илүү цугларсан, өвчин үүсгээд таныг зовоогоод байгаа шлакнаас салж, өөртөө дурлаж үсээ, нүүрний арьсаа, биеийн арьсны шинэчлэлийг харах болно.

Модуль №4

ШИНЭ ЭРҮҮЛ БИЕЭ БҮТЭЭЕ

“АМЛАСАН АМЛАЛТЫН ХЭМЖЭЭ АМЬДРАЛЫН ХЭМЖЭЭГ ТАНЬ ТОДОРХОЙДОГ”

ROGER JAMES HAMILTON

Ямар ч хүнд хийхийг хүсдэг зүйл гэж бий. Гол нь түүний төлөө тууштай зүтгэж чадсан хүн л амжилтын оргилд хүрдэг. Тэгэж байгаад гэж суувал яг л энэ үгээ хэлсээр насан эцэс болдог жамтай. Яг одоо цаг нь ирсэн өнгөрсөн эсвэл ирээдүй гэж байхгүй нэг л цагтай тэр нь ЯГ ОДОО.

Танд цаашдаа эрүүл мэндтэй амьдрахад юу хэрэгтэй, юунд анхаарах, юуг чухалчлах, ямар зүйл таны хувьд үнэ цэнэтэй талаар мэдэж авах болно. Шинэ биеэ бүтээхэд өнгөрсөндөө хийдэг зүйлийг хийвэл өөрчлөлт ирэхгүй тэгвэл ирээдүйд ямар эрүүл мэндтэй амьдрахаа мэдэж авах арга ухаан, мэдлэгийг энэ модулаас олж авах болно.

Цаг нь болохоор гэдэг зүйл байдаггүй. БҮҮ УХАР. Эрүүл мэнд бол таны үнэтэй хөрөнгө.