Цөсний бүтэц үүрэг

Цөс гэдэг хүний элэгнээс ялгаран гарч байдаг шаравтар өнгөтэй өтгөвтөр шингэнийг хэлдэг. Цөс нь хүний идсэн уусан бүх зүйлээс өөх тос болон түүнтэй төстэй хэсгийг задлах, боловсруулах, шингээх ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг юм.

Цөсний бүтэц үйл ажиллагаа

Элэгний эсүүд цөсийг боловсруулж цөсний нарийн цорго гэж нэрлэгддэг цоргонд оруулна. Цөс нь 8-12 см урт, 3-5 см өргөн 40см багтаамжтай 40-100мл цөсийг хадгалдаг лийртэй төстэй хэлбэртэй эрхтэн юм.

Цөсний нарийн цоргууд нь хэсгэнцрүүдийн дундуур явж цөсний цоргонд очно. Тэд хоорондоо нийлж элэгний ерөнхий цоргыг үүсгэн цөсийг цөсний хүүдийд хүргэж хадгална. Цөс нь нарийн гэдсэнд өөх тос задлахад оролцдог. Элэгнээс өдөрт 1 литр орчим цөс цөсний судлаас нь ялгардаг.

Цөс нь элэгний хоёр хэсгээс баруун ба зүүн цоргоор элэгний ерөнхий цоргонд цутгаж цөсний цоргоор цөсний хүүдийд ордог. Энэ хүүдий нь хооллосны дараа гарахад бэлэн 50мл орчим өтгөрсөн цөс агуулж байдаг. Цөс нь цөсний цоргоор урсаж гараад нарийн гэдэсний эхний хэсэг болох арван хоёр хуруу гэдсэнд цутгадаг.

Цөс ямар үүрэгтэй эрхтэн вэ?

  • Өөх тос боловсруулах – Цөсний хүчил өөхийг жижиг хэсэг болгон задалж, ферментүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
  • Хоол боловсруулалтыг дэмжих – Нойр булчирхайн ферментүүдийн нөлөөг нэмэгдүүлж, шим тэжээлийг шингээхэд тусалдаг.
  • Биеэс хорт бодис гадагшлуулах – Билирубин, холестерин зэрэг бодисыг биеэс зайлуулна.
  • Хүчиллэг орчныг тэнцвэржүүлэх – Ходоодноос ирсэн хүчиллэг хоолыг саармагжуулж, гэдэсний орчныг тэнцвэртэй болгодог.
  • Шим тэжээлийн шингээлтэд туслах – Өөхөнд уусдаг аминдэмүүд (A, D, E, K)-ийг шингээхэд чухал үүрэгтэй.

Цөсний чулуу яагаад үүсдэг вэ?

Цөснөөс жижигхэн хатуу хэсэг цөсний хүүдийд бөөгнөрч чулуу үүсдэг. Тэдгээр нь цөсний цоргонд шилжин очвол өвдөлт үүсгэнэ. Цөсний чулуутай болсон үед эхлээд өөх тостой хоол идсэний дараа хоол боловсруулахад оролцохоор цөсний хүүдийнд цөс үүсэхэд өвдөлт үүсэхээр илэрдэг.

Цөсний чулуу үүсэх шалтгаан нь 40с дээш насны, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3-10 дахин их байдаг. Яагаад гэвэл эмэгтэй хүн нь эстроген дааврын хэмжээ илүү байдаг ба цусанд өөх тос ялгаран хуримтлагдахыг эстроген даавар нь саармагжуулж өгдөг байна.

Жирэмслэлтээс улбаатай дааврын өөрчлөлт явагдахаас гадна ураг томрохын хирээр хэвлийн хөндий дээш шахагдаж цөсний сувгуудыг дарах юмуу шахдаг учраас цөс зогсонгоших буюу цөс нугаларч өтгөрдөг байна. Мөн архи тамхи хэрэглэдэг хүмүүс илүү цөс өтгөрөх, нугарах чулуу үүсэх шалтгаан болдог. Буруу хооллолт удаан хугацаагаар хоол идэхгүй явах, амьтны гаралтай хоол хүнсийг хэт их хэрэглэх, таргалалт зэрэг нь цөсний чулуу үүсэх шалтгаан болно.

Цөс өтгөрөлт буюу чулуу үүссэн үед илрэх шинжүүд:

Баруун хавирганы нуман доогуур өвдөх, нүүр царай борлох , сэвх нөсөө толбо үүсэх, нуруу цээж нүүрээр идээт тууралт гарах, өтгөн хатах, ам заваарах, цээж гашуун оргих, хэвлийн баруун доод хэсгээр чинэрч өвдөх, цөс зогсонгошил үүсгэнэ, цусанд их хэмжээгээр цөс орно, ингэснээр өтгөн цагаан өнгөтэй болох бүх бие шарлах, сувгаа бөглөх зэрэг аюултай.

Цөс угаах нь ямар ач холбогдолтой вэ ?

  • Бодисын солилцоо сайжрах
  • Хэвлийн хөндийн өөхлөлтөөс сэргийлэх
  • Эрүүл аргаар жин буурах
  • Өтгөн хаталтаас сэргийлэх
  • Бүдүүн гэдсэнд ургацаг үүсэхээс сэргийлэх
  • Нүүр царай шингэрэх
  • Нүүр, нуруу цээжинд гарсан тууралт багасах, арилах
  • Цөсний чулуу үүсэхээс сэргийлэх
  • Баруун дал мөрний өвдөлт арилах
  • Хоол боловсруулах үйл явц сайжрах
  • Элэг, арьс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Бүдүүн нарийн гэдэс давхар цэвэрлэгдэх

Жич: Цөсний чулуутай эсэхээ эхо оношлогоогоор тодруулсан байх чулуутай тохиолдолд яах вэ?

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Цөсний чулуу үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Өглөөний цайг тогтмол ууж хэвших
  • Өөх тостой, шарсан хуурсан хоол хүнс хэт их хэрэглэхгүй байх
  • Архи тамхины хэрэглээгээ хязгаарлах
  • Таргалах, хэвлийн хөндийн өөхлөлтөө нэмэгдүүлэхгүй байх
  • Цөсний чулуу үүсэхээс сэргийлэх зорилгоор жилдээ 2 удаа цөсөө угааж хэвших

Цөсний үйл ажиллагаанд сайн хоол хүнс

🥦 Цөсний үйл ажиллагаанд тустай хоол хүнс

Хоол хүнсний бүлэгЖишээҮйлчилгээ ба ашиг тус
🥗 НогооЛууван, хүрэн манжин, хулуу, брокколи, байцаа, өргөст хэмх, буурцагт ногооЭлэг ба цөсний шингэний ялгаралтыг идэвхжүүлж, хоргүйжүүлэхэд тусална.
🍎 ЖимсАлим, гадил, усан үзэм, тоор, гүзээлзгэнэ, нимбэг, жүржЦөсний урсгалыг сайжруулж, билирубин гадагшлуулахад тусална.
🫐 Шар будаа, овъёос, гурвалжин будааБудаатай зутан, овъёосны будааЭлэгний ачааллыг багасгаж, холестерины хэмжээг бууруулна.
🥛 Сүү, тараг, зөөхий, йогуртӨөх тос багатай цагаан идээЭлэг, цөсийг хамгаалж, хоол боловсруулалтыг дэмжинэ.
🐟 Өөх багатай мах, загасТахиа, цагаан загас, үхрийн махУураг өгч, цөсний ферментийн тэнцвэрийг хадгална.
🫒 Ургамлын тосОливийн тос, маалингын тос, наранцэцгийн тосЦөсний хүүдийн агшилтыг идэвхжүүлж, урсгалыг хэвийн болгоно.
🍵 Ургамлын цайГэгээнцацраг, сарнай жимс, эрдэнэ шишийн дэлбээ, үсүү, гааЦөсний зогсонгишлыг бууруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Холбоотой мэдээлэл

Бидний хөтөлбөрүүд