“Эрүүл биеэ бүтээе-90” хөтөлбөрийн товч танилцуулга

“Эрүүл биеэ бүтээе”-90 хөтөлбөрийн товч танилцуулга

Та өөрийнхөө эсвэл аав ээж, хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садан гээд таньдаг хүмүүсийн хэн нэгэн өвчтэй бол санаа зовдог тэ? Бид ч бас санаа зовдог.

Бага байхаас гэртээ гал дээр төмөр савтай шприц, том зүү буцалж байдаг байсан. Тухайн үед байнга л тариа хийдэг, хийлгэдэг байсанаа сандаг. Ээж байнга л эм тариа гээд ханиад томуу туссан ч ямар нэгэн эмчилгээ хийдэг байсан. Одоо бодоход ардын эмчилгээ хийдэг байсан байна. Манай бага дүү их л өвддөг, ханиад тусахад маш ихээр хүндэрдэг, сүүлдээ уушигны сүрьеэ болж эмчлэгдсэн. Ээж маань хүртэл нагац эмээгээс удамшсан астматай.

Би өөрийгөө оюутан байхтаа цоо эрүүл гэж боддог байсан ч ажил дээр гараад эмийн хараат болсоноо мэдэхгүй явж байлаа. Тэр үеээс эрүүл мэндийн салбарт ялангула эмэн дунд байсан тул аваад уухад амар толгой өвдөнө, ходоод өвдөнө, өтгөн хатна гэж байнга гал унтраах маягаар бэлэн эм уусаар нэг мэдэхэд 10 төрлийн эм уудаг 10 төрлийн өвчтэй болсон байсанаа нойр булчирхайн хурц өвдөлтийн дараа мэдэрсэн.

Нөгөө талаар аль сайн гэсэн эм болгоноо, бүр шинэ сайн эм ирсэн гэсэн ч аваад уудаг байсанаа анзаарахгүй эмийг хоол мэт иддэг болсон, өвдвөл эм ууна эсвэл тариа хийлгэчэе гэж хээв нэг суудаг маань сүүлдээ миний бие бага зэрэг хоол унд идэж уусан ч шингээж чадахгүй маш ихээр хямарч, хувийн болон улсын эмнэлгийн үнэнч үйлчлүүлэгч болсон байсан.

Гэхтээ хаана очсон ч эмээ л хэрэглэнэ өөр гарц гаргаж хэлж чадахгүй би өөрөө өөртөө тусалж чадахгүй байгаад гутарч шинэ арга зам сураглаж эхэлсэн.

Энэ нь сүүлдээ маш олон ном сонин уншиж, оюутан байхтаа уншаагүй мэдлэг авахад хүргэсэн. Үүнтэй холбоотой гадны эмч мэргэжилтэнүүдийн сургалтанд сууж өөрийн бие физиологтой дахиад танилцах ажилаа хийсэнтэй холбоотой нөгөө л уудаг байсан хэдэн арван эмнээсээ салж өөрийн эрүүл биеээ бүтээхэд тусалж чадсан.

Дараа нь надтай адилхан эрүүл мэндийн учираа олохгүй байгаа хүмүүстээ сурч мэдсэн мэлэгээ ашиглаж туслах нь миний ажилын нэг хэсэг болохоо ойлгож Эрүүл бие-7 хоногийн сургалтаа хийж эхэлсэнээр оролцогч нарын биеийн зовиурыг гэрийн аргаар гайхалтай эмчлэгдсэнд урамшсан.

Дэлхийн сайн эмч мэргэжилтэнүүдээс хэлийг нь ойлгохгүй гэж хойш суулгүй орчуулга хийгээд ч хамаагүй суралцсаны ачаар та нартаа энгийн аргаар эрүүл байж болох “Эрүүл биеэ бүтээе”-90 сургалтаа бий болголоо. Үүний ачаар надаас гадна дэлхийн өнцөг бүрээс суралцаж эрүүл мэндийн амжилтуудыг оролцсон хүн бүр гаргасаар байгаа. Харин энэ боломж таны хаалгыг тогшиж эрүүл байх нууцаа эх хэл дээр танд санал болгож байна.

Танд ямар өвчний онош байна? Ямар зовиур байна? Хэдэн жил болсоноос үл хамааран өөрийн эрүүл мэндийн мэдлэгээ зузаатгаж, биеээ танин мэдэж, гэртээ, байгалын, үнэгүй, энгийн зүйлүүдийг ашиглаж эрүүл биеэ бүтээх боломжоо олж авахад туслах болно. Монголын ирээдүйн хөгжилийг эрүүл иргэн бүтээдэг. Эрүүл ирээдүйг та бид бүтээдэг тийм үү? Бид хичээвэл 75% өөрсдийгөө эрүүл байлгах боломж бидний гарт байдаг. Иймд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй шаардлагатай. Эрүүл мэндийн боловсрол, практик олж аваад өөртөө болон үр хойчдоо үлдээхийг та хүсэж байна уу?