Ходоод өвдөх шалтгаан ба шинж тэмдэг

Орчин үед буруу хоололт, амьдралын хэв маягын өөрчлөлт, олон хүчин зүйлийн шалтгаантай ходоод өвдөх, аюулхайгаар өвдөж зовиурлах цаашлаад ходоодны бүхий л төрлийн өвчин эмгэг тусах нь элбэг болсон билээ. Иймд та бүхэндээ ходоод өвдөхөд илрэх шинж тэмдэг, түүний шалтгаан хэрхэн урьдчилан сэргийлэлт хийх талаар зөвлөөг хүргэж байна.

🩺 Ходоод гэж юу вэ?

Ходоод нь хоол боловсруулах тогтолцооны гол эрхтэн бөгөөд идсэн хоолыг задлах, шим тэжээл болгон боловсруулах үүрэгтэй. Ходоодны салст гэмтэх, хүчил ихдэх, бактери үржих зэрэг нь өвдөлт үүсгэдэг.

Ходоод өвдсөнөөр таньд ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Ходоод орчимд халуу оргих, хөндүүрлэх
  • Аюулхай дүүрч цанхайх
  • Дотор муухай оргиж, хоолны шингээлт муудах, хоолны дуршил буурах
  • Цээж хорсох, ам гашуу оргих
  • Хэвлийгээр өвдөх, аюулхай орчимд харлаж өвдөх
  • Өтгөн хатах, гүйлгэх, бөөлжих
  • Эцэж турах, эсвэл хэт таргалах
  • Хоол идсэн даруйд эсвэл хоол шингэх үед ходоод орчимд өвдөх

🧠 Ходоодны өвчний түгээмэл хэлбэрүүд

Өвчний төрөлТайлбарГол шинж
Ходоодны үрэвсэл (гастрит)Ходоодны салст үрэвсэж, хүчил ихэсдэгХоолны дараа өвдөх, гашуун оргих
Ходоодны шархСалст гэмтэж шарх үүсдэгХоолны дараа хүчтэй өвдөлт, цус гарах магадлал
Ходоодны хүчил ихдэх (рефлюкс)Хүчил улаан хоолойд урсаж түлэх мэдрэмж өгнөХоолны дараа гашуун оргих, цээж хорсох
Ходоодны хорт хавдарУдаан үргэлжилсэн шарх, үрэвсэлтэй холбоотой үүсдэгЖин алдах, дотор муухайрах, цус алдах

Ходоод өвдөх шалтгаан

  • Буруу хоололт, хурц халуун бүхэл хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэх
  • Сэтгэл санааны хямрал, ядаргаа
  • Хэликобактерийн идэвхижил
  • Тамхи татах
  • Гэдэсний халдварт өвчин
  • Амны хөндий, залгиурын архаг халдвар /шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэл гэх мэт/
  • Цөсний хүүдийн болон элэг, нойр булчирхайн өвчин эмгэгүүд
  • Эмийн хэт замбараагүй хэрэглээ, эмийг буруу хэрэглэх

Ходоод өвдөхөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга

  • Өөх тостой хоол ундны хэрэглээг багасгах
  • Долоо хоногт, өдөрт идэх хайрсан хуурсан, шарсан хоол ундаа бага хэрэглэж жигнэсэн, шөлтэй хоол хэрэглэх
  • Уурлаж бухимдахгүй тайван байх
  • Архи, архины төрлийн бүтээгдэхүүн хэт замбараагүй хэрэглэхгүй байх
  • Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу зөв хэрэглэх /хоол идэж уух ёстой эмийг зөв хэрэглэх/
  • Ходоодоо угаах

Ходоодыг хэрхэн зөв угаах вэ?

Юуны өмнө биеэ цэвэрлэж сурах хэрэгтэй. Ходоодны салбанд олон төрлийн нян наалдаж биед очих ёстой шим тэжээлийг хоол унднаас минь сорж байдаг. Мөн гаднаас хоол ундтай хамт их хэмжээний нян орж ирнэ.

Хамар буюу амьсгалын дээд замд ч ялгаагүй, амьсгалж буй агаараас маань үй түмэн нян үлдэж хоцордог. Крантны усыг сайтар гоожуулж байгаад гурван литр ус хийж аваад буцалгаж хонуул. Өглөө сэрүүт нохой суудлаар сууж гурван литр ус ууна.

Суусан чигтээ зүүн гараа ходоодны доохно талд дарж баруун гарынхаа хоёр хурууг амандаа хийж хүүхэн хэлээ оролдож уусан бүх усаа огиулж гаргана. Энэ дасгалыг 7 хоногт нэг удаа тогтмол хийх бөгөөд аажимдаа дадлагажиж хуруу хэрэглэхгүй бөөлжиж сурна.

Давс ходоодны хүчил ихтэй хүн (өглөөд ам гашуу оргидог) усандаа жаахан сод хийнэ. Харин гастритай хүн энэ аргыг хэрэглэж болохгүй. Үүнээс гадна өдөр бүр таван литр буцалсан ус тогтмол ууж байх ёстой. Энэ нь амьд усаар байнга элгээ дэвтээж, өтгөн, шингэн, хөлс гэдэг гурван хир ялгаралтыг сайжруулж бие махбодийг цэвэрлэж байна гэсэн үг.

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Ходоод өвдөх үеийн хоолны дэглэм

Ходоод өвдөж, үрэвссэн үед хоол боловсруулах эрхтэн амархан цочирдог тул хоол хүнсийг зөөлөн, амархан шингэдэг, бага ачаалалтай байлгах нь чухал. Зөв хоолны дэглэм баримталснаар хүчиллэгийг тэнцвэржүүлж, шарх, үрэвслийн эдгэрэлтийг хурдасгадаг.

Зөв хооллолтын үндсэн зарчим

  1. Хоолоо бага багаар, олон удаа идэх – Өдөрт 5–6 удаа бага хэмжээгээр хоолло.
  2. Хэт халуун, хэт хүйтэн хоол идэхгүй байх – Салстыг цочрооно.
  3. Хоолыг сайн зажилж идэх – Ходоодонд ачаалал өгөхгүй.
  4. Хоол идсэний дараа шууд хэвтэхгүй байх – Хүчил улаан хоолой руу урсаж гашуун оргих аюултай.
  5. Архи, кофе, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой хоолноос татгалзах.

🥣Зөвшөөрөгдөх хоол хүнс

  • Шингэн, зөөлөн хоол
  • Мах, загас
  • Сүү, цагаан идээ
  • Жимс, ногоо
  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Ус, шингэн

🚫 Хориглох хоол хүнс

  • Халуун ногоотой, тослог хоол
  • Шарсан хоол, түргэн хоол
  • Хийжүүлсэн, архитай ундаа
  • Кофе, хар цай, шоколад
  • Исгэлэн жимс, жүүс (нимбэг, жүрж, анар)
  • Хатуу мах, давсалсан хүнс

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Холбоотой мэдээлэл

Бидний хөтөлбөрүүд