Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг

Нойр булчирхай нь хэвлийн гүнд, ходоодны ард байрладаг бөгөөд хоол боловсруулах фермент болон инсулин зэрэг даавар ялгаруулдаг чухал эрхтэн юм. Энэ эрхтэн хэвийн үйл ажиллагаагаа алдахад хоол боловсруулалт, цусан дахь сахарын хэмжээ зэрэг олон үйл ажиллагаа алдагддаг.

Нойр булчирхайн өвчний гол шалтгаанууд

  • Архи хэтрүүлэн хэрэглэх – архины задралын үед ялгардаг хорт бодис нойр булчирхайг гэмтээдэг.
  • Өөх тос ихтэй хооллолт – шарсан, тослог хоол, амттан их хэрэглэх нь ферментийн хэт идэвхжил үүсгэнэ.
  • Цөсний чулуу – цөсний чулуу нойр булчирхайн сувагт бөглөрөл үүсгэж үрэвсэл үүсгэдэг.
  • Зарим эмийн нөлөө – кортикостероид, антибиотик зэрэг эмүүдийн урт хугацааны хэрэглээ.
  • Генетикийн нөлөө – удамшлын хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл байдаг.
  • Биеийн стресс ба дархлаа сулрал – архаг ядаргаа, стресс нь булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаг.
  • Тослог хоол, архи, кофе зэргийг хослуулан хэрэглэх – гэнэт хүчтэй нөлөө үзүүлдэг.

Нойр булчирхайн үрэвслийн (панкреатит) шинж тэмдэг

  • Хэвлийн дээд хэсгээр өвдөх – өвдөлт нуруу руу дамжиж мэдрэгдэнэ.
  • Дотор муухайрах, бөөлжих – хоол идсэний дараа илүү сэдэрнэ.
  • Хоолны дуршил буурах – хоол идэхэд дотор муухайрах, ходоод дүүрэх.
  • Суулгах эсвэл өтгөн хатах – хоол боловсрохгүй байгаагийн илрэл.
  • Жин буурах – шингээх үйл ажиллагаа муудаж, шим тэжээл алдагддаг.
  • Халуурах – үрэвслийн үед халууралт илэрч болно.
  • Арьс шарлах (шарлалт) – нойр булчирхайн цөсний суваг дарагдсанаас билирубин ихэсдэг.
  • Хэвлийн хөөх, дүүрэх – хий их үүсэж гэдэс дүүрэх.

🧠 Архаг ба цочмог хэлбэрийн ялгаа

ТөрөлТайлбарГол шинж
Цочмог панкреатитГэнэт эхэлж хүчтэй өвдөлт, халууралттай илэрнэХэвлийн дээд хэсгийн хүчтэй өвдөлт, бөөлжих, халуурах
Архаг панкреатитУдаан хугацаанд давтагдан үргэлжилдэгХоолны дараа дотор муухайрах, турах, өтгөн шингэн болох

Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.

Үүнд: Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно. Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ. Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байх

Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ. Нэг дор хэт их идэхээс зайлсхий. Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Нойр булчирхайн үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:

Махны төрөл

  • Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хонины мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг
  • Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүн

Гурил будааны төрөл

  • Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,
  • Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүн

Өөх тосны төрөл

  • Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
  • Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тос

Ногооны төрөл

  • Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль
  • Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжин

Жимсний төрөл

  • Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр)
  • Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимс

Сүүний төрөл

  • Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,
  • Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн

Бусад

  • * Хэрэглэх: Шингэн хар цай
  • * Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагч

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Холбоотой мэдээлэл

Бидний хөтөлбөрүүд