Цөс өвдөх шинж тэмдэг

Цөсний хүүдий нь 10см орчим хэмжээтэй, лийр хэлбэрийн эрхтэн. Хэвлийн хөндийн баруун дээд хэсэг, элэгний дор байрлана. Цөсний хүүдий нь өөх тос, холестерол, шингэнээс бүрдсэн цөсийг агуулдаг. Гэдсэн дэх хоол хүнсний өөх тосыг задлахад цөс оролцоно. Цөсний хүүдийн тусламжтайгаар цөс нарийн гэдэс рүү орно. Энэ нь тосонд уусдаг аминдэм, шим тэжээлийн бодисыг цусны эргэлтэнд хурдан нэвчих нөхцлийг бүрдүүлдэг.

Цөсний хүүдийн эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Цөсний эмгэгийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь өвдөлт. Ихэнхдээ хэвлийн дунд хэсгээс, баруун дээд хэсэг рүү өвдөлт мэдрэгдэнэ. Аюулхай болон баруун сүвээгээр хатгана, халуу оргих, дал руу хатгана, өвдөлт нь баруун гар, эгэм, мөр рүү дамжина. Өвдөлт гэнэт эхлээд гэнэт арилж болно.

  • Дотор муухайрах, бөөлжих: Эдгээр нь цөсний хүүдийн бүх төрлийн эмгэгийн түгээмэл шинж тэмдэг. Гэвч зөвхөн цөсний хүүдийн архаг өвчин нь хүчлийн сөргөө, хий, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах замын хүндрэлийн шалтгаан болдог.
  • Халуурах, хүйт даах: Гэнэт огцом халуурах нь халдвар авсны шинж тэмдэг байж болно. Халдвар авсан тохиолдолд байдал хүндэрч, болзошгүй аюул учрахаас өмнө эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв халдвар биеийн бусад хэсэгт тархсан бол амь насанд ч эрсдэл учруулах аюултай.
  • Архаг суулгалт: Дор хаяж 3 сарын турш өдөрт 4 ба түүнээс дээш удаа өтгөнөө гадагшлуулах нь цөсний хүүдийн архаг өвчний шинж тэмдэг.
  • Шарлалт: Арьс шарлах нь цөсний цорго бөглөрөх, цөсний чулууны түгээмэл шинж тэмдэг.
  • Хэвийн бус өтгөн, шээс: Өтгөний өнгө цайрах, шээс бараандуу өнгөтэй гарах нь цөсний цорго бөглөрсний шинж тэмдэг байх магадлалтай.

Цөс яагаад өтгөрдөг вэ?

Хүнд хоол идсэнээс болно. Нэг дор их идэх эсвэл удаан өлөн явснаас цөс ялгарах ёстой хэмжээнд хүрдэггүй. Энэ нь цөс өтгөрөөд байна гэсэн үг. Манайхан хүнд махан хоолнууд их хэрэглэдэг. Хэдийгээр цөс өөх тос боловсруулах гэж хүний биед үүсдэг ч гэсэн тодорхой хэмжээтэй байх ёстой.

Өдөр болгон мах өөх тос, нүүрс устай бүтээгдэхүүн хэрэглэх нь цөсний хүүдийд тодорхой хэмжээний ачаалал үүсгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэдэсний ханаар тосонд уусдаг амин дэм, холестериний хүчлийн шимэгдэлтийг ихэсгэдэг үйлчилгээтэй.

Шингэн бага ууж, дандаа махан хоол идээд байвал цөс өтгөрч, өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг. Цөсний чулуу нэгэнт үүсэх хүртлээ явчихсан байвал болгоомжлох хэрэгтэй.

Цөс өвдөх л юм бол хамгийн түрүүнд та чулуутай эсэхээ тодорхойлуулах ёстой. Чулуутай байгаад дур мэдэн эмчилгээ хийвэл суваг хаагдаж эрсдэл үүсэх тал бий.

Цөсөө авхуулах нь шилдэг арга биш

Цөсөө авхуулна гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй. Цөсөө авхуулсан хүний ходоодны боловсруулалтын үйл ажиллагаа мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Ходоод буюу дотоод эрхтэнг цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулахад цөс тусалдаг тул цөсгүй болбол бүдүүн гэдсэнд хавдар үүсэх магадлал бий болно. Тиймээс цөсөө авхуулах гэж яарахаасаа илүү уутанд буй болсон чулуулгыг хайлуулах арга замыг хайхад илүүдэхгүй.

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Эмнэлгийн тусламжийг хэзээ авах ёстой вэ?

Хэрэв та цөсний хүүдий өвдвөл, ялангуяа өвдөлт хүчтэй эсвэл бусад шинж тэмдгүүд дагалддаг бол эмнэлгийн тусламж авах нь чухал юм. Дараах тохиолдолд та яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

  • Хүнд өвдөлт: Гэнэтийн болон хүчтэй өвдөлт, ялангуяа хэвлийн баруун дээд хэсэгт, цөсний хүүдийн дайралт эсвэл яаралтай тусламж шаардлагатай бусад ноцтой өвчний шинж тэмдэг байж болно.
  • Халуурах, жихүүдэс хүрэх: Өвдөлт нь халуурах, жихүүдэс хүрэх, халдварын шинж тэмдэг дагалддаг бол хүндрэлээс зайлсхийхийн тулд яаралтай эмнэлгийн тусламж авах нь чухал юм.
  • Шарлалт: Арьс эсвэл нүд шарлах нь цөсний урсгалтай холбоотой асуудлыг илтгэдэг бөгөөд шалтгааныг тогтоохын тулд эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай.
  • Байнгын дотор муухайрах эсвэл бөөлжих: Хэрэв дотор муухайрах, бөөлжих нь цөсний хүүдий өвдөлтийн хамт хэвээр байвал энэ нь холецистит эсвэл цөсний суваг бөглөрөх зэрэг ноцтой асуудлыг илтгэнэ.
  • Өтгө, шээсний өөрчлөлт: Цайвар өнгөтэй өтгөн эсвэл хар шээс нь цөсний сувгийн бөглөрлийн шинж тэмдэг байж болох тул эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Цөс өвдөхөөс сэргийлэх аргууд:

  • Өдөрт 4-6 удаа бага багаар хооллох. Өглөө тухтай гүйцэд хооллож байх. Өдөр шөлтэй хоол заавал идэх
  • Оройдоо хөнгөн хоол заавал идэж занших. Спортоор хичээллэж, усанд сэлж, унтахын өмнө 30 минут хэртэй салхинд алхаж сурах
  • Хүнсэндээ сайтар анхаарч, өөх тостой хоол, хиам, утсан манхаас аль болох зайлсхийж шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх
  • Чихэрлэг зүйлс, амттанаас татгалзах
  • Жимс ногоо, чихэргүй гурилан бүтээгдэхүүн ходоодны үйл ажиллагааг хэвийн болгож чулуу үүсэх аюулыг багасгана
  • Өөртөө элдэв эмчилгээ олж, ногоо өвс ургамлын ханд уух, бусдын зөвлөгөөг дагаж хэрэгтэй хэрэггүй эм уухгүй байх
  • Цөсний уутаа шалгуулж байх
  • Улаан дарс сайн байдаг гэсэн ойлголтыг таягдан хаях
  • Өдөр алим тогтмол идэж байх
  • Чанасан улаан манжин, лууванг хоолны цэсэндээ оруулах нь ашигтай гэдгийг санах
  • Илүүдэл жингээ хасахын тулд хоолоо сойх нь маш буруу арга болохыг ойлгох
  • Хоолны дэглэм барихдаа эмчээс зөвлөгөө авах

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Холбоотой мэдээлэл

Бидний хөтөлбөрүүд