Цөсний туулга ба цөс цэвэрлэх тухай

Цөс гэдэг бол хүний хоол боловсруулах тогтолцооны нэгэн гол шингээх хүч, өөх тосыг задлагч шингэн юм. Энэхүү шингэн нь элэгнээс ялгаран гарч дээш хандсан амтай уутанд хуримтлагдах бөгөөд хэрэгцээ болохоор уут нь агшиж, нойр булчирхайнаас ялгарах бас нэгэн хоол шингээх шингэнтэй нийлэн дээд гэдсэнд орж, хоолыг задлах, шингээх үйл эрхэлнэ.

Амьдралын хэмнэлийн аясаар энэ нь өтгөрч, шингэрч байх юм. Тухайлбал энгийн хооллолтой буюу хавар зуны улиралд хүнд хоол идэхгүй, намар өвөлдөө тарган мах, шим тэжээллэг хүнсний зүйл түлхүү хэрэглэдэг хүний цөс намрын улиралд илүү өтгөн байх юм.

Өтгөрсөн цөс бүтцийнхээ үүднээс доороо тунаж, эрдэсжин хатуурч чулуу болно. Өглөөний цай уухгүй, өдөр заримдаа хоолондоо орохгүй завгүй гүйсний дараа гэнэт ихээр идэх буюу хэт өлсөөд, гэнэт ихээр идэх нь хоол боловсруулах замд огцом ачаалал болж, цөсний хүүдийн нугарлах нэгэн шалтгаан болно. Мөн хөдөлгөөний дутагдал, таргалалт ч бусад шалтгаан нь болдог. Нэгэнт нугаларсан бол өтгөрөөгүй цөс ч гэсэн нугалааны доод хэсэг хоол боловсруулалтанд оролцохгүй, чулуу үүснэ.

Урт наслахыг хүсэгч өвчингүй байсан ч хаврын улиралд ходоодыг угаах, намрын улиралд цөсийг угаах хэрэгтэй байдаг.

Цөсний туулга

Цөсний туулга нь цөсний өвчнөөс болон олон төрлийн дотрын өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болж өгөхөөс гадна цөсний өвчний үед хийгдэх хамгийн гол эмчилгээ. Хүн болгон эмийг нь авч уугаад доошоо хэд гүйлгээд цөс туулгачихлаа гэж ойлгодог нь маш буруу. Туулгыг уламжлалт анагаах ухаанд маш том засал гэж үздэг.

Туулга задгайрвал бөөр шээс ялгаруулах тогтолцоонд хамгийн түрүүнд үйлчилж хаван үүсэх, хоол боловсруулах зам хямарч дуршилгүй болох, цанхайх зэрэг шинж илэрдэг. Мөн гэрээр туулга хийж сураагүй хүн туулгыг дутуудуулах, буруудуулах тал байна. Иймээс гэрээр туулга хэрэглэж болох боловч үзлэг шинжилгээ сайн хийлгээд, туулга хийх зааврыг сайн асууж танилцах хэрэгтэй.

“Эрүүл биеэ бүтээе”

90 хоногийн онлайн хөтөлбөрт нэгдэж:

  • Бүтэн биеийн цэвэрлэгээ
  • Сэтгэлийн цэвэрлэгээг хослуулан хэрэгжүүлээрэй.

Цөсний туулгын талаарх түгээмэл хариултууд

Гэрийн нөхцөлд цөсийг угааж болох ууе?

Цөс угаах эмчилгээг эмнэлгийн болон гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Цөсний гэрийн агшилтыг түр зуур нэмэгдүүлэн, цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон үрэвсэхээс сэргийлнэ. Та бидний Эрүүл бие бүтээх 90 хоногийн онлайн хөтөлбөрөөр бүтэн биеийн цэвэрлэгээ + сэтгэлийн цэвэрлэгээгээ хийгээрэй.

Цөсний чулуутай үед, цөсний туулгыг хийж болох уу?

Энэ бичлэгийг дуустал үзэж та өөрийн сонголтыг хийгээрэй.

Харшилд туулга ямар нөлөөтэй вэ?

Цөсний агууламж цусанд их болон бага байх үед илрэх шинж тэмдэг нь нүдний салст болон арьсан дээр тодорхой илэрдэг. Бие дэхь шингэний эргэлтэнд чухал нөлөөтэй учраас. Харшил дундаа арьс, салстаар тууралт гардаг, хүрэлцэхүйн хамааралтай, загатнах, хорсох мэдрэмж төрдөг харшлын үед цөсний туулга хийлгэвэл эдгээр шинж арилж, багасдаг болох нь ажиглалт судалгаанаас илэрхий байдаг. Иймд хэрвээ харшил байдаг бол дулааны улирал угтуулан туулга хийлгэх нь өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга юм.

Холбоотой мэдээлэл

Бидний хөтөлбөрүүд